2010-01-09
Халуун ногоогоор амталсан гахайн мах /제육 볶음/ Jae Yuk Bogum


Солонгост гахайн махыг олон янзаар амталж шарж хэрэглэдэг бөгөөд энэ удаад та бүхэндээ халуун ногоогоор амталсан гахайн махыг хэрхэн хийхийг зааж байна.


Орц: 2-3 хүний порц

1, Гахайн мах - 650 гр
2, Бөөрөнхий сонгино - 1ш

3. Ногоон сонгино - 2ш

4, Улаан халуун чинжүү - 1ш

5. Ногоон халуун чинжүү - 1ш
6. Давс - 1/4 ц/х
7. Хар перец - 1/4 ц/х
8. Гочужан - 5 х/х

9. Гочугару - 1 х/х
10. Ганжан цуу - 1 х/х
11. Бяцалсан сармис - 1 х/х /3 хумс/

12. Алим - 1/4ш
13. Элсэн чихэр - 2 х/х

14. Гүнжидийн тос - 1/2 х/х
15. Мирим - 1х/х

ХИЙХ АРГАЧЛАЛ:

Гахайн хүзүүний мах

Гахайн хүзүү болон гуяны махыг ашиглана. Гахайн махаа нимгэн хавтгай хэрчинэ.

Гахайн мах амтлах

Махаа зөөлрүүлэхийн тулд 1 х/х мирим /миримийн оронд цагаан архи-сөжү хэрэглэж болно/, 1/4 ц/х давс, 1/4 ц/х хар перец зэргийг хольж 10 минутын турш амрааж тавьна.



Бөөрөнхий сонгино, ногоон сонгино, улаан ногоон халуун чинжүү зэргийг нарийн урт хэрчиж бэлтгэнэ.

Алим нухашлах

1/4ш чихэрлэг шүүслэг алимыг сонгон авч хальслаад бяцлагчинд хийж нухашлана. 

Мах амтлахад     Базаж амталсан мах

Том саванд махаа хийж дээр нь хэрчсэн бөөрөнхий сонгино, алимны нухаш, 5 х/х гочужан, 1 х/х гочугару, 1 х/х ганжан, 1 х/х бяцалсан сармис, 2 х/х элсэн чихэр, 1/2 х/х гүнжидийн тос хийж базна.



Амталсан махаа хүнсний гялгар уут эсвэл тагтай саванд хийж махандаа амт ортол 3 цаг орчим хөргөгчиндөө байлгана. Энэ хооронд мах зөөлөн амтлаг болсон байна.

Махаа шарах

Ингээд 3 цагийн дараа халааж тосолсон хайруулын тавганд амталсан махаа хийж дунд зэргийн галаар болтол нь шарна.

Ногоо нэмэх

Махаа хагас болоод ирмэгц ногоон сонгино, халуун чинжүүгээ хийнэ.

Мах гүйцэд боллоо

Махаа түлэхгүйн тулд бага зэрэг ус хийгээрэй. Махаа будаа болон бусад салат /банчан/-тай хамт идээрэй.
Enjoy !

Сэтгэгдэл:


Бүгд монголд бга
Бичсэн: LetMaidar цаг: 10:58, 2010-10-23 | Холбоос | |


хангүг дуунаас цочлоошд...Энд орох зарим зүйл монгол хаана бгаа юм. Нарантуул дээр лав байхгүй дээ smug
Бичсэн: upshot_gp цаг: 08:03, 2010-10-23 | Холбоос | |


8,9,15ni yamar yumnyyd bnaaa,teriig medwel tyrshij boloh l yum shig,
Бичсэн: Garin цаг: 00:43, 2010-10-23 | Холбоос | |


Ёстой баярлалаа. Сайхан дурсамж сэргэх шиг. Шинэ шинэ хоолны жор ОК? тэврэлт
Бичсэн: LetMaidar цаг: 23:58, 2010-10-22 | Холбоос | |


үнсэлт
Бичсэн: Зочин цаг: 20:40, 2010-10-22 | Холбоос | |


Thanks
Bi solongos xoolond mash ix durtai, nadad mash ix taalagdlaa. Daxiad bur ix goy goy xoolnii jor oruulaarai, bi tanai baingiin zochin baix bolnoo
Бичсэн: Arelane цаг: 15:42, 2010-05-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax